AppGallery-н хэрэглэгчийн гэрээ
Сүүлд шинэчилсэн хугацаа: 2019 оны наймдугаар сар
1. Бидний тухай
AppGallery гар утасны апликэйшн болон холбогдох технологи, үйлдлүүдийг (нийтэд нь "Үйлчилгээ" гэх) Room 03, 9/F, Tower 6, the Gateway, No. 9 Canton Road, Tsim Sha Tsui, Kowloon, Hong Kong-д бүртгэлтэй, 1451551 компанийн дугаартай, Хонконгийн хуулийн дагуу бүртгэгдсэн компани болох Huawei Services (Hong Kong) Co., Limited (цаашид "Huawei", "бид", "бидний" эсвэл "манай" гэх) ажиллуулдаг. Энэ гэрээнд (доор тодорхойлсон) "та" болон "хэрэглэгч" гэдэг нь үйлчилгээг ашиглаж болон/эсвэл үйлчилгээнд хандаж буй бүх хувь хүнийг хэлнэ.
2. Энэхүү гэрээний зорилго
Энэхүү хэрэглэгчийн гэрээ, үйлчилгээтэй холбоотойгоор эсвэл дамжуулан нийлүүлсэн, нийтэлсэн манай нууцлалын мэдэгдэл болон бусад бодлогууд нь (нийтэд нь энэ "Гэрээ" гэх) таны үйлчилгээг ашиглах, түүнд хандахтай холбоотой холбогдох нөхцөлүүд юм.
Та манай нууцлалын мэдэгдлийг AppGallery дахь Миний > Танилцуулга хэсгээс харж болно.
Энэ гэрээ нь танд бидний хэн болох, танд хэрхэн үйлчилгээ үзүүлэх, үйлчилгээнд болон үйлчилгээтэй холбоотой ямар үйл ажиллагаа хийж болох эсвэл болохгүй талаар, үйлчилгээнд асуудал гарвал юу хийх болон бусад мэдээллийг өгнө. Үйлчилгээг ашиглах эсвэл үйлчилгээнд хандсанаараа та бидэнтэй заавал биелүүлэх үүрэг хүлээх хууль ёсны гэрээ байгуулж байгаа ба энэ гэрээг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. Хэрэв та энэ гэрээг хүлээн зөвшөөрөхгүй байвал та үйлчилгээг ашиглах эсвэл үйлчилгээнд хандах ёсгүй.
3. Тавигдах шаардлага
Та гэрээ байгуулахын тулд оршин сууж буй улсынхаа хуулийн дагуу насанд хүрсэн байх ёстой (цаашид "Гэрээний нас" гэх). Гэрээний насанд хүрээгүй хувь хүмүүс зөвхөн HUAWEI ID бүртгэлийн Итгэмжлэх бичгийг зөвшөөрч хүүхдийн бүртгэлийг тэдний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагч үүсгэсэн тохиолдолд л Huawei-н үйлчилгээг ашиглахыг зөвшөөрнө.
Хэрэв та гэрээний наснаас дээш настай бөгөөд хүүхдийн бүртгэлийг үүсгэж буй хүүхдийн эцэг эх эсвэл хууль ёсны асран хамгаалагч бол та дараах зүйлсийг зөвшөөрөх болно:
(a) Гэрээнд заасан бүх үүргийг нөхцөлгүйгээр болон буцааж өөрчлөх боломжгүйгээр биелүүлэх;
(b) Гэрээний дагуу эсвэл холбоотой бүх төлбөрийг Huawei-д төлөх; болон
(c) Бие даасан болон үндсэн үүрэг хариуцлагын хүрээнд та мөн аль нэг эсвэл бүх нөхцөлийн дагуу өөрийн үүрэг хариуцлагыг биелүүлээгүйгээс, няцааснаас үүдэн Huawei-д учруулсан аливаа алдагдал, зардал, зарлага, хохирол, нэхэмжлэл, өр төлбөрийг Huawei-д ямар нэг болзол нөхцөлгүйгээр, эргэлт буцалтгүйгээр барагдуулна гэдгээ зөвшөөрч буй болно.
Танд батлан даагч болон чөлөөлөгчийн гэсэн үндсэн үүрэг бий бөгөөд тэдгээр нь гэрээ хэсэгчлэн эсвэл бүхэлдээ хэрэгжээгүй эсвэл хүчингүй болсон байсан ч түүнээс шалтгаалахгүйгээр мөрдөгдөнө гэдгийг хүлээн зөвшөөрч буй болно.
Та түүнчлэн батлан даагч ба учруулсан гарз хохирлын төлөө нөхөн төлбөр өгч буй этгээдийн хувьд хүлээх таны үүрэг хариуцлагад дараахын аль нь ч нөлөөлөхгүй ба/буюу чөлөөлөхгүй болохыг хүлээн зөвшөөрч буй болно: (a) Гэрээны дагуух бидний эрх ба/буюу үүрэг хариуцлагын аль нэг хэсгийг эсвэл бүгдийг нь манай зүгээс цуцлах, өөрчлөх, шилжүүлэх, шинэчлэх, дэд гэрээ үүсгэх; (b) Гэрээний дагуу Huawei-н зүгээс эрх үүргээсээ татгалзах эсвэл хугацаа олгох; (c) Huawei-н зүгээс төлбөр албадан төлүүлэх эсвэл нэхэмжлэх; (d) аливаа гуравдагч этгээдтэй харилцах; (e) Гэрээний дагуу таны үүрэг хариуцлагат нөлөөлөх ба/буюу чөлөөлөх (бүхэлд нь болон хэсэгчлэн) хэмжээний зүйл заалт ба хасалт; (f) төлөх ёстой хугацаанд та төлбөрөө төлж чадахгүй байх; (g) Гэрээний дагуу хэсэгчлэн эсвэл бүхэлд нь таныг үүрэг хариуцлагаас чөлөөлөхтэй холбогдуулан Huawei-с танд илгээсэн аливаа мэдүүлэг эсвэл таны үүрэг хариуцлагын аль нэгийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь харилцан буулт хийхээр зөвшилцөхтэй холбогдуулан танд илгээсэн аливаа мэдүүлэг, (h) таны үхэл.
4. Үйлчилгээнд хандах
Бид танд энэхүү гэрээнд дурдсаны дагуу үйлчилгээг ашиглаж, үйлчилгээнд хандах хязгаарлагдмал, онцгой бус, шилжүүлэх боломжгүй, дэд лиценз үүсгэх боломжгүй, буцаагдах боломжтой лиценз олгоно.
Үйлчилгээг ашиглах эсвэл үйлчилгээнд хандахын тулд та HUAWEI ID-тай байх ёстой. Өөрийн HUAWEI ID-н тухай нэмэлт дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд HUAWEI ID-г нээгээд, Тохиргоо > Танилцуулга > HUAWEI ID Хэрэглэгчийн гэрээ хэсэгт очно уу.
5. Үйлчилгээ
Тус үйлчилгээ нь AppGallery-г ашиглаж байгаа хэрэглэгчдэд Huawei-н эсвэл гуравдагч этгээдийн хөгжүүлэгчдийн ("Хөгжүүлэгчид") бүтээсэн аппликэйшнүүдийг худалдан авах болон/эсвэл татаж авах боломжийг олгодог.
Та Huawei-с апликэйшн татахад үнэгүй эсвэл төлбөр төлж авч болох бөгөөд хэрэв төлбөртэй тохиолдолд үнийг AppGallery-д апликэйшний хажууд зааж өгсөн байгаа.
Та AppGallery-аас аппликэйшнийг худалдан авах ба/эсвэл татаж авахад
(a) Huawei-аас бүтээсэн апликэйшний хувьд та үүнийг Huawei-аас шууд авч байна, эсвэл
(b) Хөгжүүлэгчээс авч байна.
AppGallery-д тавигдсан манай/хөгжүүлэгчдийн аппликэйшнүүдийг татаж авч, ашиглахын тулд та Huawei болон/эсвэл хөгжүүлэгчидтэй тусгай гэрээ ("Эцсийн хэрэглэгчийн лицензийн гэрээ", "EULA" эсвэл бусад гэрээнүүд) байгуулах шаардлагатай болно гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Бүх аппликэйшнийг хэрэглэгчдэд худалдаалах биш, харин лицензийн дагуу олгож байгаа юм.
6. Гуравдагч этгээдийн үйлчилгээнүүд
Үйлчилгээгээр дамжуулан гуравдагч этгээдийн аппликэйшн болон үйлчилгээнүүдийг авч ашигласнаар та гуравдагч этгээдийн хөгжүүлэгчидтэй (цаашид "Хөгжүүлэгч" гэх) аппликэйшн нийлүүлэх гэрээ байгуулж хөгжүүлэгчийн заасан үйлчилгээний гэрээний ба/буюу эцсийн хэрэглэгчийн лицензийн гэрээнд ("EULA") захирагдахыг хүлээн зөвшөөрч байгаа болно. Huawei нь таны хөгжүүлэгчтэй байгуулсан EULA гэрээний тал болохгүй. Хөгжүүлэгчтэй байгуулах гэрээний агуулга, EULA болон нууцлалын бодлогуудыг анхааралтай уншихыг бид зөвлөж байна. Huawei нь хөгжүүлэгчийн апликэйшн, үйлчилгээний агуулгыг хянах, хориглох эрхгүй, тиймээс та эдгээр үйлчилгээг ашигласнаар эрх тань зөрчигдсөн тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй.
Huawei нь аливаа хөгжүүлэгчийн аппликэйшн, үйлчилгээний агуулга эсвэл нийлүүлэлтийг хариуцахгүй бөгөөд хөгжүүлэгчдийн тавьсан аливаа агуулга, зар сурталчилгаа, бүтээгдэхүүн, үйлчилгээ, бусад материалын хувьд ямар ч тохиолдолд хариуцлага хүлээхгүй. Хэрэв та энэхүү гэрээ эсвэл хөгжүүлэгчийн EULA, гэрээ болон/эсвэл нууцлалын бодлогыг дагаж мөрдөхгүй бол хөгжүүлэгч нь таны эсрэг нэхэмжлэл гаргаж болох бөгөөд Huawei хөгжүүлэгчид болон/эсвэл холбогдох төрийн байгууллагуудад туслалцаа үзүүлэх шаардлагатай болж болзошгүй. Та ийм үйл явдал болон аливаа алдагдал, хохирол, эсвэл бидний эсрэг гаргасан заргатай холбоотойгоор Huawei-г хамгаалах, аюулгүй байлгах тал дээр эрх зүйн бүрэн хариуцлага хүлээх болно.
Хөгжүүлэгчийн апликэйшн, үйлчилгээг татан авах, лицензээр авах болон/эсвэл ашиглахтай холбогдсон аливаа маргааныг хөгжүүлэгчтэй шийдвэрлэнэ. Huawei нь үүнд хариуцлага хүлээхгүй. Huawei нь гуравдагч этгээдийн програм хангамж, технологид харилцагчийн үйлчилгээ үзүүлдэггүй. Хэрэв танд туслалцаа хэрэгтэй бол хөгжүүлэгчид хандана уу.
Хөгжүүлэгч бүр өөрийн аппликэйшн, түүний агуулга болон аливаа баталгааг өөрсдөө бүрэн хариуцах болно. Маргаан гарсан тохиолдолд хөгжүүлэгчийн баталгаа эсвэл тус аппликэйшний талаар та болон хөгжүүлэгч тал хоёрын хооронд тохиролцсон аливаа холбогдох EULA-ийн гэрээ эсвэл бусад гэрээ нь энэ гэрээнээс дээгүүр тавигдана.
7. Худалдан авах гэрээ
Энэхүү (Худалдан авах гэрээ) хэсэг нь үнэ төлбөргүй ашиглах аппликэйшнд хамаарахгүй.
Үйлчилгээнээс хийсэн аливаа худалдан авалтын нийт үнэд дараах зүйлс багтана:
(a) Апликэйшн, онцлог, сайжруулалтын үнэ;
(b) Холбогдох кредит картын шимтгэл; болон
(c) Холбогдох хуулийн дагуу таныг худалдан авалт хийх үед үйлчилж буй татварын хэмжээнд үндэслэн аливаа худалдаа, ашиглалт, бараа, үйлчилгээний татвар ("GST"), нэмэгдсэн өртгийн татвар ("VAT"), бусад ижил төстэй татвар. Үйлчилгээнд тавигдсан бүх үнэ нь VAT ороогүй гэж тодорхой дурдсанаас (мөн орон нутгийн хуулиар зөвшөөрсөн бол) бусад тохиолдолд VAT орсон үнэ болно.
Huawei болон/эсвэл хөгжүүлэгчид ямар нэгэн аппликэйшний эсвэл аппликэйшн доторх худалдан авалтын үнийг өөрчлөх эрхтэй бөгөөд танд эдгээр үнийн өөрчлөлтийг аливаа аппликэйшний худалдан авалт хийгдэхээс өмнө зохих хугацаанд нь урьдчилж мэдэгдэх болно гэдгийг та хүлээн зөвшөөрч байна. Үнийн өөрчлөлт хүчин төгөлдөр болсноор та аппликэйшнийг цаашид үргэлжлүүлэн ашиглахын тулд шинэ үнийг хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Өөрчлөлт хийгдсэний дараах шинэ үнийг та хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол холбогдох үйлчилгээг ашиглахаа зогсоох эрхтэй.
Цуцлах эрх:
Хэрэв та Япон улсад оршин сууж байгаа бол бид таны худалдан авах захиалгыг хүлээн авсан гэж танд мэдэгдэл ирүүлсэн өдрөөс хойш арван дөрвөн (14) хоногийн дотор та худалдан авалтаа ямар нэгэн шалтгаан хэлэлгүйгээр цуцлах эрхтэй байна.
Цуцлах хугацааг дуусгахын тулд хугацаа дуусахаас 14 хоногийн өмнө цуцлах тухай мэдэгдлээ илгээх ёстой. Хэрэв та худалдан авалтаа цуцлахыг хүсэж байгаа бол таны баталгаажуулах э-мэйлд өгсөн холбоо барих мэдээллийг ашиглан Huawei Харилцагчийн үйлчилгээтэй холбоо барина уу. Мөн та манай вэб сайт дээр байгаа цуцлах хүсэлтийн маягтыг бөглөснөөр цуцлах хүсэлтээ өгөх эрхтэй.
Цуцлалт амжилттай болсны дараа бид таны худалдан авсан аппликэйшний үйлчилгээг цуцалж, цуцлалтын мэдэгдэл хүлээн авснаас хойш арван дөрвөн (14) хоногийн дотор танд нөхөн төлбөрийг олгоно. Энэ хугацаанд та аппликэйшнийг ашиглах боломжгүй байх магадлалтай. Нөхөн төлбөрийг олгохдоо бид болон та өөрөөр тохиролцоогүй л бол бид анхны захиалгад ашиглаж байсан төлбөрийн ижил аргыг ашиглах болно. Залилан, буцаан олголтыг зүй бусаар ашиглах, Huawei-г сөрөг нэхэмжлэл гаргахад хүргэх зэрэг үйлдлийг нотолсон баримтыг Huawei илрүүлбэл Huawei төлбөр буцаалт хийх хүсэлтийг түдгэлзүүлж болно.
Хэрэв та ОХУ-д оршин сууж байгаа бол бид таны худалдан авах захиалгыг хүлээн авсан гэж танд мэдэгдэл ирүүлсэн өдрөөс хойш долоо (7) хоногийн дотор та худалдан авалтаа ямар нэгэн шалтгаан хэлэлгүйгээр цуцлах эрхтэй байна.
Цуцлах хугацааг дуусгахын тулд хугацаа дуусахаас 7 хоногийн өмнө цуцлах тухай мэдэгдлээ илгээх ёстой. Хэрэв та худалдан авалтаа цуцлахыг хүсэж байгаа бол таны баталгаажуулах э-мэйлд өгсөн холбоо барих мэдээллийг ашиглан Huawei Харилцагчийн үйлчилгээтэй холбоо барина уу. Мөн та манай вэб сайт дээр байгаа цуцлах хүсэлтийн маягтыг бөглөснөөр цуцлах хүсэлтээ өгөх эрхтэй.
Цуцлалт амжилттай болсны дараа бид таны худалдан авсан аппликэйшний үйлчилгээг цуцалж, цуцлалтын мэдэгдэл хүлээн авснаас хойш арав (10) хоногийн дотор танд нөхөн төлбөрийг олгоно. Энэ хугацаанд та аппликэйшнийг ашиглах боломжгүй байх магадлалтай. Нөхөн төлбөрийг олгохдоо бид болон та өөрөөр тохиролцоогүй л бол бид анхны захиалгад ашиглаж байсан төлбөрийн ижил аргыг ашиглах болно. Залилан, буцаан олголтыг зүй бусаар ашиглах, Huawei-г сөрөг нэхэмжлэл гаргахад хүргэх зэрэг үйлдлийг нотолсон баримтыг Huawei илрүүлбэл Huawei төлбөр буцаалт хийх хүсэлтийг түдгэлзүүлж болно.
Та Төлбөрийн буцаалтын бодлогыг унших бол AppGallery дотор Би > Тусламж> Байнга асуудаг асуултууд хэсэг руу очиж танилцаж болно.
8. Бүртгэлийн аюулгүй байдал
Та өөрийн HUAWEI ID хэрэглэгчийн нэр, нууц үгийг нууц, мөн найдвартай байлгаж, бусадтай хуваалцаж болохгүй. Бид танд хүчтэй нууц үг сонгон, түүнийгээ аюулгүй газар хадгалахыг зөвлөж байна. Та нууц үгээ аюулгүй байлгах үүрэгтэй бөгөөд та HUAWEI ID-н дэлгэрэнгүй мэдээллийг гуравдагч этгээдэд өгсний үр дүнд үүсэх аливаа алдагдал, хохирол, өр төлбөр, нэхэмжлэлд бид хариуцлага хүлээхгүй болохыг зөвшөөрч байна.
Хэрэв таны HUAWEI ID-н мэдээллийг өөр хүн ашиглаж байна гэж бодож байвал та энэ гэрээний доор өгсөн холбоо барих мэдээллийг ашиглан нэн даруй бидэнд мэдэгдэх хэрэгтэй. Та үйлчилгээнд хандахын тулд өөр хэн нэгний HUAWEI ID-г ашиглах ёсгүй. Гуравдагч этгээд зөвшөөрөлгүйгээр хэрэглэхээс урьдчилан сэргийлэхийн тулд та HUAWEI ID бүртгэлийн мэдээлэл болон гүйлгээний мэдээллээ хамгаалах зохих арга хэмжээг авах ёстой.
9. Ашиглах нөхцөл
Үйлчилгээнд хандаж, үйлчилгээг ашигласнаараа та үйлчилгээг энэ гэрээний дагуу хууль ёсны, ёс зүйн хэм хэмжээнд нийцсэн байдлаар ашиглахаа зөвшөөрч байна гэсэн үг юм.
Үүгээр та үйлчилгээг шударга бус, доромжилсон, хор хөнөөлтэй, гүжирдсэн, бүдүүлэг, хууль зөрчсөн, гутаасан, дарамталсан, хүчирхийлсэн, садар самуунд уруу татсан, заналхийлсэн, өдөөн хатгасан, сүрдүүлсэн, ёс бус, завхай, нууцлал руу дайрч довтолсон ямар нэгэн үйл ажиллагаанд оролцохгүй, ийм материал тараах болон таны үйлчилгээг ашиглахтай зөрчилдөх хууль бус үйл ажиллагааг дэмжсэн, бэлгийн чанартай зураг дүрсэлсэн, хүчирхийллийг дэмжсэн, ялгаварлан гадуурхсан, хууль бус, хүн эсвэл эд хөрөнгөнд гэмтэл учруулж болзошгүй буюу учруулах, нийтлэх буюу дамжуулах эрхгүй ямар нэгэн материал, гуравдагч талын оюуны өмчийн эрх, нууцлалын үүргийг зөрчиж нийтлэх, дамжуулах зэрэг холбогдох хуулиудийн дагуу иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой зүйлсэд ашиглахгүй болохоо хүлээн зөвшөөрч байна.
Энэхүү гэрээнд тодорхойлсон эсвэл холбогдох хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд та дараах зүйлийг зөвшөөрч, үүрэг хүлээнэ:
(a) Үйлчилгээний аливаа хэсгээс аливаа зохиогчийн эрх, барааны тэмдэг эсвэл бусад өмчийн мэдэгдлийг хасахгүй байх;
(b) Үйлчилгээг бүхэлд нь буюу аль нэг хэсгийг хуулбарлах, өөрчлөлт хийх, засварлах, эсхүл үйлчилгээг буюу түүний аль нэг хэсгийг аливаа бусад аппликэйшнтэй нийлүүлэх эсвэл нэгтгэх;
(c) Үйлчилгээний аливаа талыг эсвэл тэдгээртэй холбоотой систем эсвэл сүлжээнд зөвшөөрөлгүйгээр нэвтрэх эсвэл нэвтрэхийг оролдохгүй байх;
(d) Холбогдох хуульд зөвшөөрөгдсөнөөс хэмжээнээс хэтрүүлж, үйлчилгээ бүхэлд нь буюу аль нэг хэсгийг нь задлах, декомпиляци, урвуу инженерчлэл хийх эсвэл эдгээрт үндэслэн шинэ бүтээгдэхүүн бий болгохгүй эсвэл аливаа ийм төрлийн оролдлого хийхгүй байх;
(e) Үйлчилгээг түгээх, лицензлэх, түрээслэх, худалдах, дахин худалдах, дамжуулах, нийтэд үзүүлэх, нийтэд мэдээлэх, дамжуулан явуулах, цацах, дамжуулах эсвэл бусад аргаар үйлчилгээг зүй бусаар ашиглахгүй байх;
(f) Үйлчилгээг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн (объект, эх кодыг оролцуулан) бидний зүгээс урьдчилан бичгээр зөвшөөрөл өгөөгүй бол аливаа этгээдэд өгөхгүй эсвэл өөрөөр ашиглахыг зөвшөөрөхгүй байх;
(g) Аливаа хүний нэрийг хуурамчаар ашиглах эсвэл аливаа хүнтэй эсвэл байгууллагатай холбоотой хэмээн худал хэлэх эсвэл өөр аргаар төөрөгдүүлэхгүй байх;
(h) Үйлчилгээг (эсвэл аль нэг хэсгийг нь) хууль бус байдлаар, хууль бус зорилгоор эсвэл гэрээтэй зөрчилдсөн байдлаар ашиглахгүй байх, энэхүү үйлчилгээнд эсвэл үйлдлийн системд (эсвэл үйлчилгээтэй холбоотой вэбсайтад) вирус, аюултай мэдээлэл зэрэг хортой кодыг оруулах, хакердах зэргээр хязгаарлагдахгүйгээр хууран мэхлэх, хорлонтой үйлдэл хийхгүй байх;
(i) Энэхүү үйлчилгээнд хандах болон/эсвэл эдгээрийг ашиглахтай холбоотойгоор бидний эсвэл гуравдагч этгээдийн оюуны өмчийн эрхийг зөрчихгүй байх;
(j) Үйлчилгээний хэрэглэгчдийн мэдээллийг цуглуулахгүй байх, бусад аргаар үйлчилгээнд эсвэл манай системүүдэд автомат хэрэгсэл (жишээ нь, хувийн мэдээлэл цуглуулдаг бот) ашиглан хандах эсвэл үйлчилгээ үзүүлж байгаа серверүүд рүү эсвэл серверүүдээс дамжуулж буй аливаа мэдээллийн кодыг задлан тайлахыг оролдохгүй байх;
(k) Үйлчилгээний өгөгдөл цуглуулах эсвэл бусад аргаар профайл болон бусад мэдээллийг үйлчилгээнээс хуулбарлах аливаа програм хангамж, төхөөрөмж, скрипт, робот болон аливаа бусад хэрэгсэл, процессуудыг (түүнчлэн өгөгдөл хусагч хэрэгсэл, хөтчийн залгаас болон нэмэлтүүд, аливаа өөр технологи, гар ажиллагааг оруулан) боловсруулах, дэмжих, ашиглахгүй байх;
(l) Урьдчилж биднээс бичгээр зөвшөөрөл авахгүйгээр үйлчилгээг арилжааны зорилгоор ашиглахгүй байх;
(m) Галт зэвсэг, мансууруулах бодис, хууль бус бодис, хулгайн програм хангамж, бусад хориглох зүйлсийг худалдаалах зэрэг хууль бус бизнесийн гүйлгээнд үйлчилгээг ашиглахгүй байх;
(n) Мөрийтэй тоглоомын мэдээлэл олгохгүй эсвэл бусдыг мөрийтэй тоглоомд аливаа арга хэрэгслээр татан оролцуулахгүй байх;
(o) Өөр хүний эзэмшлийн бүртгэлд нэвтрэн орох мэдээлэл өгөхийг шаардахгүй байх, өөр хүний бүртгэл рүү нэвтрэхгүй байх;
(p) Мөнгө угаах, хууль бус бэлэн мөнгөний урьдчилгаа өгөх, санхүүгийн пирамид болох худалдааны схем зэрэг үйл ажиллагаанд оролцохгүй байх;
(q) Энэхүү гэрээг (эсвэл аль нэг хэсгийг нь) зөрчихгүй эсвэл зөрчихөд туслахгүй буюу дэмжихгүй байх; болон
(r) Манай системд болон хамгаалалтад эвдрэл учруулах, идэвхгүй болгох, хэт ачаалал өгөх, эвдлэх, ажиллахгүй болгох эсвэл бусад хэрэглэгчид буюу аливаа бусад өөр талын компьютерын системд хөндлөнгөөс хандах, үйлчилгээ, манай контент (доор тодорхойлсноор), өгөгдөлд зөвшөөрөлгүй хандалт хийх, хакерийн довтолгоо хийх байдлаар үйлчилгээг ашиглахгүй байх.
(s) Дээр дурдсан үйлдлүүдийн үндэс болох аливаа зүйлийг хийж болохгүй.
10. Манай контентыг ашиглах
Бидэнд мөн/эсвэл манай лиценз эзэмшигчид нь мэдээлэл (бүх хэлбэрийн, үүнд ямар ч хязгаарлалтгүйгээр текст, график, видео, аудио багтана), зураг, шигтгээ зураг, аппликэйшн, загвар, программ хангамж, бичвэр, программ, зохиогчийн эрх, худалдааны тэмдэгт, лого, үйлчилгээгээр авах бусад материал ба үйлчилгээ, мөн үйлчилгээний дизайн, хөдөлгөөнт элемент зэргийн (нийтэд нь "Манай контент" гэх) бүх эрх, өмчийн эрх, ашгийн хувийг эзэмшинэ. Манай контент нь тухайн улсын хууль ба олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу зохиогчийн эрх, худалдааны тэмдэгт, өгөгдлийн сангийн эрх, онцгой эрх ба бусад оюуны ба үйлдвэрлэлийн өмчийн хуулиар (ийм тохиолдол гарвал) хамгаалагдсан гэдгийг та ойлгож байгаа. Та үйлчилгээнд хандах ба/эсвэл ашигласнаар гэрээнд өөрөөр заагаагүй л бол үйлчилгээ болон түүний агуулгын өмчлөл, бусад эрх танд болон өөр бусад хүнд шилжихгүй.
Та Манай контентыг өөрчилж, хуулж, жишээ татаж, нэмэлт оруулж, засвар хийж, зарж, тарааж эсвэл лиценз олгож, ямар нэг байдлаар буруугаар ашиглаж болохгүй. Хэрэв та манай контентыг дахин хэвлэх, жишээ татах, олшруулах, тараах эсвэл өөр ямар нэг байдлаар ашиглахыг хүсвэл бидэнтэй урьдчилсан байдлаар холбогдон, энэ гэрээнд өөрөөр тодорхойлоогүй л бол биднээс урьдчилан бичгээр зөвшөөрөл авах ёстой. Ингэх нь холбогдох заавал биелүүлэх хуулийн дагуух таны эрхийг хөндөхгүй байх болно.
Хэрэв та үйлчилгээ эсвэл түүний аль нэг хэсэг нь ямар нэг худалдааны тэмдэгт, патент, худалдааны нууц эсвэл бусад оюуны өмчийн эрх ба зохиогчийн эрхийг зөрчиж байна хэмээн үзвэл эсвэл танд үйлчилгээний талаар санал хүсэлт байвал энэ гэрээний доор өгөгдсөн холбоо барих мэдээллийг ашиглан бидэнд мэдэгдэнэ үү.
11. Таны контент
Бид таны үйлчилгээнд байршуулсан, нийтэлсэн, өөрөөр дамжуулсан, бичвэр, файл, зураг, зохиогчийн бүтээлд аливаа өмчлөлийн (нийтэд нь "Таны контент" гэх) эрх эзэмшихгүй. Та контентынхоо өмчлөлийг хадгалсан хэвээр байх ба контентоо бүрэн хариуцна.
12. Үйлчилгээнд хяналт тавих
Үйлчилгээ явуулах, сайжруулах, энэ гэрээг та дагаж мөрдөж буйг нягтлах, холбогдох хууль тогтоомж, аливаа шүүхийн шийдвэр чиглэлийг дагаж мөрдөх, төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, зохицуулах байгууллагуудын аливаа заавар, шаардлагыг биелүүлэх зэрэг зорилгод шаардлагатай гэж үзсэн арга хэмжээг бид танд мэдэгдэлгүйгээр хүссэн үедээ, дан ганц өөрсдийн шийдвэрээр авч болно гэдгийг та ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Эдгээрт залилангаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээ, мөрдлөг болон харилцагчдад дэмжлэг үзүүлэх зорилгууд багтах боловч үүгээр хязгаарлагдахгүй.
13. Нууцлал ба өгөгдөл цуглуулалт
Танд илүү сайн үйлчилгээ үзүүлэн, таны гүйлгээний хамгаалалтыг найдвартай болгоход туслах зорилгоор бид өөрсдийн нууцлалын мэдэгдлийн дагуу таны мэдээлэл ба техникийн өгөгдлийг цуглуулж, боловсруулах болно.
14. Хариуцлагаас татгалзах мэдэгдэл
Үйлчилгээг зөвхөн та ашиглах ба ямар ч гуравдагч этгээд ашиглах ёсгүй. Бид болон толгой, гишүүн компаниуд, охин компаниуд, албан хаагчид, захирлууд, ажилчид, гэрээлэгчид, төлөөлөгчид, гуравдагч этгээдийн төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч, түнш, лиценз эзэмшигчид, дистрибьюторууд нь (нийтээр нь "Huawei-н талууд" гэх) таны үйлчилгээг зөвшөөрөлгүй ашигласнаас үүдэн гарах ямар нэг хохирлыг хариуцахгүй гэдгийг та хүлээн зөвшөөрч буй болно.
Huawei-н талууд нь үйлчилгээнд засвар хийх эсвэл бусад туслах үйлчилгээг үзүүлэх үүрэггүй болно. Бидний хянах боломжгүй шалтгааны улмаас таны үйлчилгээ ашиглалт тодорхойгүй хугацаагаар завсардаж, хойшлогдож, тасарч болно. Huawei-н талууд нь ийм завсардал, хойшлолт, тасалдал эсвэл эдгээртэй төстэй алдагдлаас үүдсэн ямар ч нэхэмжлэлд хариуцлага хүлээхгүй.
Хэрэв та дараах шалтгааны аль нэгийн улмаас үйлчилгээнд хандах эсвэл үйлчилгээг ашиглах боломжгүй болсон бол танай шүүх байгууллагын зохих хуулиар зөвшөөрөгдөх хамгийн дээд хэмжээнд Huawei-н талууд нь гарсан өр төлбөр, алдагдал, гэмтэл эсвэл нөхөн олговрын хариуцлагыг таны өмнөөс болон өөр хэн нэгний өмнөөс хүлээхгүй болно:
(a) Бидний зүгээс хийж буй үйлчилгээний аливаа түр зогсолт эсвэл цуцлалт нь систем, програм хангамж, техник хангамжийн засвар үйлчилгээ, шинэчлэлтийг хийх боломжийг олгодог;
(b) Биднээс өөр хүний эзэмшдэг эсвэл удирддаг систем, сүлжээний харилцаанд гарсан хойшлолт эсвэл алдаа;
(c) Бид болон манай гуравдагч этгээдийн үйлчилгээ үзүүлэгчдийн хоорондох, үйлчилгээнд нөлөөлж болох аливаа гэрээ эсвэл бусад зохицуулалтыг түдгэлзүүлэх, цуцлах, дуусгавар болгох;
(d) Хакердах оролдлого эсвэл үүнтэй төстэй аюулгүй байдлын алдагдлаас үүдсэн ямар нэг алдаа, саатал; эсвэл
(e) Бидний хянах боломжгүй бусад үйл явдал, тохиолдол.
Үйлчилгээг аливаа төлөөлөл, баталгаагүйгээр 'байгаа байдлаар', 'боломжтой байдлаар' нь үзүүлнэ. Танай шүүх байгууллагын зохих хуулиудад зөвшөөрөгдөх хамгийн дээд хэмжээнд Huawei-н талууд нь дараах зүйлсийн ажиллагаа, төлөөлөл эсвэл баталгаанд дурдсан эсвэл илэрхийлсэн бүх баталгаа, болзол, бусад гэрээнд хариуцлага хүлээхгүй болно:
(a) Үйлчилгээгээр нийлүүлсэн эсвэл дамжуулж байгаа аливаа контентын бүрэн бүтэн байдал, үнэн зөв, найдвартай байдал, эсвэл цагаа үеэ олсон байдал;
(b) Үйлчилгээ эсвэл тэдгээрийг байрлуулсан сервер(үүд) нь гэмтэл, алдаа, вирус, согог, бусад хортой контентоос ангид байх;
(c) Үйлчилгээний үйл ажиллагаа эсвэл функцийн аливаа доголдлыг арилгах;
(d) Үйлчилгээнд хандаж эсвэл ашигласны үр дүнд таны олж авсан аливаа мэдээлэл болон үйлчилгээний тодорхой функцийн найдвартай байдал, чанар, эсвэл үнэн зөв байдал;
(e) Үйлчилгээний аюулгүй байдал, алдаагүй байх үзүүлэлт; болон
(f) Үйлчилгээний найдвартай байдал, чанар, үнэн зөв, хүртээмжтэй байдал, таны хэрэгцээг хангах чадвар, тодорхой гарцыг бий болгох, эсвэл тодорхой үр дүнд хүрэх.
Huawei-н талууд нь үйлчилгээ эсвэл та (эсвэл бусад хүний) эдгээр үйлчилгээнд хандах ба/эсвэл үйлчилгээг ашигласнаар олж авсан бусад мэдээлэлд, мөн үйлчилгээнд найдсан, ашигласан, дамжуулснаас хэсэгчлэн болон бүрэн шалтгаалсан бүх алдагдал, хохиролд хариуцлага хүлээхгүй.
Зарим улс орны хууль тодорхой баталгаа, төлөөлөл, батламжид хүлээх хариуцлагыг гэрээгээр хязгаарлах эсвэл хасахыг зөвшөөрдөггүй. Хэрэв эдгээр хууль танд үйлчилдэг бол дээрх хасалт, хязгаарлалтын зарим нь эсвэл бүгд танд хамаарахгүй байж болох ба та нэмэлт эрхтэй байж болно. Энэ гэрээнд заасан өөр юу ч таны харилцагчийн хувьд байнга эдлэх хуулийн дагуух буюу гэрээгээр өөрчлөх эсвэл татгалзах боломжгүй эрхэд нөлөөлөхгүй.
15. Хариуцлагын хязгаарлалт
Таны харьяаллын дагуу, холбогдох хуулийн зөвшөөрөгдөх хамгийн дээд хэмжээгээр, та үйлчилгээнд хандаж, үйлчилгээг ашигласнаас гарах эрсдэлийг дангаар хүлээх ба Huawei-н талууд нь дараах зүйлсийн хувьд гэрээ, иргэний эрх (үүнд хайхрамжгүй байдал багтана) эсвэл өөр ямар ч үндэслэлээр та эсвэл өөр хэн нэгний гаргасан өр төлбөрийн хариуцлага, алдагдал, хохирлыг хариуцахгүй гэдгээ илэрхийлж байна:
(a) Нийт орлого, ашиг, орлого, өгөгдөл алдах, эсвэл нэр хүндийн хохирол; болон
(b) Онцгой, шууд бус, эсвэл үр дагаварт учрах алдагдал эсвэл хохирол.
Энэ гэрээнд заасан хязгаарлалт, хасалтууд нь бид гарч болох хохирлын талаар мэдэж байх ёстой байсан ч, мөн энэ талаар бидэнд сануулсан байсан ч үйлчлэх болно.
Хэрэв та үйлчилгээний аль нэг зүйлийн тухайд сэтгэл дундуур байгаа бол таны хийж болох цор ганц зүйл нь үйлчилгээнд хандах, үйлчилгээг ашиглахаа зогсоох юм. Дээрх хязгаарлалтуудыг үгүйсгэхгүйгээр, мөн танай улсын зохих хуулиудаар зөвшөөрөгдөх хамгийн дээд хэмжээнд ямар ч тохиолдолд Huawei-н талуудын танд эсвэл өөр хэн нэгэнд ямар нэгэн нэхэмжлэл, хэрэг, өр төлбөр, үүрэг хариуцлага, гэмтэл, алдагдал, мөн төлбөрт гэрээ, иргэний эрхийн дагуу (үүнд хайхрамжгүй байдал багтана) эсвэл өөр ямар ч үндэслэлээр төлөх нийт төлбөрийн хэмжээ нь 500.00 HKD-с хэтрэхгүй байна. Энэхүү гэрээнд заасан хариуцлагаас татгалзсан ба хариуцлагыг хязгаарласан заалтуудыг та хүлээн зөвшөөрч, шударга ба үндэслэлтэй байгаа гэдгийг зөвшөөрч байна.
Зарим улс орны хууль тогтоомж дээр дурдсан хязгаарлалт, хасалтын заримыг эсвэл бүгдийг хийхийг зөвшөөрдөггүй. Хэрвээ эдгээр хууль тогтоомж танд хамаарах бол дээрх хязгаарлалтын зарим нь эсвэл бүгд танд хамаарахгүй, нэмэлт эрх үүсэхгүй байж болзошгүй. Энэ гэрээнд заасан өөр юу ч таны харилцагчийн хувьд байнга эдлэх хуулийн дагуух буюу гэрээгээр өөрчлөх эсвэл татгалзах боломжгүй эрхэд нөлөөлөхгүй.
16. Таны зүгээс үйлчилгээг зогсоох
Та бүртгэлийн тохиргооноос эсвэл энэ үйлчилгээг ашиглахаа зогсоох замаар өөрийн бүртгэлээ цуцалж болно.
17. Бидний зүгээс үйлчилгээг зогсоох эсвэл түдгэлзүүлэх
Зохих хуулийн дагуу бид хэдийд ч хэн нэгэн хувь хүн эсвэл ямар нэг гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүйгээр түр хугацаанд эсвэл бүрмөсөн таны үйлчилгээний хэсгүүдэд ба үйлчилгээнд бүхэлд нь хандахыг түдгэлзүүлж, цуцалж, эсвэл хязгаар тогтоож эсвэл хориглож болно. Бид үүнийг хийхээсээ өмнө танд мэдэгдэхийг зорино. Гэхдээ бид танд урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээхгүй бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй дараах тохиолдлуудад бид таны үйлчилгээний хандалтын эрхийг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь, нэн даруй, түр хугацаанд, эсвэл бүрмөсөн хязгаарлаж, цуцалж, түдгэлзүүлж, эсвэл хориглож болно:
(a) Хэрэв та гэрээ ба түүнд багтсан ямар нэг гэрээ, бодлого эсвэл удирдамжийг зөрчсөн эсвэл бид таныг эдгээрийг зөрчих гэж байна хэмээн үзсэн тохиолдолд;
(b) Хэрэв та эсвэл таныг төлөөлж буй хүн залилангийн сэдлээр эсвэл хууль бус ажиллагаа явуулах эсвэл бидэнд ямар нэг худал, төөрөгдүүлэх мэдээлэл өгсөн тохиолдолд;
(c) Хууль сахиулах байгууллага эсвэл бусад засгийн газрын байгууллагаас хүчин төгөлдөр хуулийн үйл ажиллагааны дагуу тавьсан шаардлагаар;
(d) Яаралтай засвар хийх эсвэл систем, техник хангамжийг яаралтай шинэчлэхийн тулд; эсвэл
(e) Гэнэтийн техник, аюулгүй байдал, бизнес, хамгаалалтын шалтгаанаар;
Энэхүү гэрээ хүчингүй болох эсвэл цуцлагдах нь энэхүү гэрээ хүчингүй болсон эсвэл цуцлагдсаны дараа хэрэгжих заалтад нөлөөлөхгүй ба ингэхдээ талуудад олгогдсон ямар нэгэн эрх, үүрэг эсвэл хүчингүй болсон, цуцлагдсаны дараа үйлчлэх ямар нэг эрх, үүрэгт нөлөөлөхгүй.
Энэхүү гэрээний аливаа зүйл заалт нь бүрэн утгаараа, байгаа тэр чигээрээ гэрээ цуцлагдах хүртэл хэвээр байх ба тухайн зүйл заалт хэрэгжих эсвэл байгаа чигээрээ хугацаа нь дуусах хүртэл бүрэн дүүрэн хэрэгжиж, ийн цуцлагдтал мөрдөгдөнө.
18. Энэхүү гэрээнд өөрчлөлт оруулах
Бид үйлчилгээг тасралтгүй шинэчилж, өөрчилж, сайжруулж байдаг. Бид функц, онцлог нэмэх, хасах, үйлчилгээнд шинэ хязгаарлалт үүсгэх, үйлчилгээг түр ба бүрмөсөн түдгэлзүүлж, зогсоож болно. Бид энэ гэрээг хэдийд ч өөрчилж, тусгай нэмэлт нөхцөл тавих, ёс зүйн дүрэм эсвэл манай үйлчилгээний тодорхой нэг хэсэг, хэсгүүдийг, мөн бүхэлд нь хамрах удирдамж гаргаж болно.
Хэрэглэгчдэд эд хөрөнгийн гарз хохирол учруулах эсвэл үйлчилгээнд хандах, ашиглах эрхэнд бодит хязгаарлалт тогтоох өөрчлөлтийг үйлчилгээ эсвэл энэ гэрээнд хийхээр бол боломжит хугацааны өмнө бид танд мэдээлэх болно. Манай хэрэглэгчдэд бодит сул тал үүсгээгүй эсвэл уг үйлчилгээнд нэвтрэх, ашиглахыг бодитоор хязгаарлаагүй өөрчлөлтийг уг үйлчилгээ эсвэл энэ гэрээнд оруулсан бол тухайн өөрчлөлтийн талаар бид урьдчилан мэдэгдэхгүй байж болно. Бид хамгаалалт, аюулгүй байдал, хууль эсвэл зохицуулалтын шаардлагад нийцүүлэхийн тулд үйлчилгээнд хийж буй өөрчлөлтийг дээрх хугацаанд хийж амжихгүй байж болох ба эдгээр өөрчлөлтийн талаар танд мэдэгдэх боломжтой болмогц мэдээлэх болно.
19. Ерөнхий нөхцөлүүд
Үйлчилгээ эсвэл гуравдагч этгээдүүд бусад вэбсайт эсвэл эх үүсвэр лүү холбох холбоос өгч болно. Та биднийг ийм гадны вэбсайт эсвэл эх үүсвэр байх эсэхэд, мөн ийм сайт эсвэл эх үүсвэр дээрх эсвэл тэндээс хүртээмжтэй болгосон контент, зар сурталчилгаа, бүтээгдэхүүн эсвэл бусад материалыг бид дэмжээгүй ба түүнд ямар нэг хариуцлага хүлээхгүй гэдгийг та ойлгож, хүлээн зөвшөөрч байна. Мөн та биднийг ийм сайт эсвэл эх үүсвэр дээрх эсвэл тэндээс хүртээмжтэй болгосон контент, бараа эсвэл үйлчилгээг ашиглахтай эсвэл эдгээрт найдсантай холбоотой гарах эсвэл үүнтэй холбоотой гарсан хэмээн сэжиглэгдэж буй ямар нэг гэмтэл ба алдагдалд шууд ба шууд бусаар хариуцлага хүлээхгүй, өр төлбөрийг барагдуулахгүй гэдгийг ойлгож, хүлээн зөвшөөрч байна.
Энэ гэрээн дэх юуг ч үндэслэн та бидний хооронд хамтын ажиллагаа эсвэл байгууллага, төлөөлөгчийн харилцаа холбоо үүснэ хэмээн ойлгож болохгүй ба аль ч тал нөгөөгийнхөө нэрийн өмнөөс өр төлбөр эсвэл зардал гаргах, гэрээ, бусад хэлэлцээр байгуулах эрх, эрх мэдэлгүй болно.
Бид энэ гэрээний дагуу хүлээсэн үүрэг мөн/эсвэл эдлэх эрхээ өгөх, дэд гэрээ байгуулах эсвэл шинэчилж болох ба та ийм зорилгоор хэрэг болох эсвэл хүсэмжлэх бүх бичиг баримтыг даруй гүйцээхийг зөвшөөрч байна.
Хэрэв энэ гэрээний аль нэг заалтыг (эсвэл заалтын хэсэг) эрх мэдэлтэй улсын шүүх эсвэл өөр ямар нэг эрх мэдэл бүхий газраас үндэслэлгүй, хүчингүй эсвэл хэрэгжүүлэх боломжгүй хэмээн үзвэл тус зүйлийг энэ гэрээнээс устгах ба тухайн үндэслэлгүй, хүчингүй эсвэл хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн зүйлээс тусгаар үйлчлэх дээд хэмжээнд энэ гэрээний бусад бүх зүйл бүрэн хүчин төгөлдөр хэвээр үлдэх болно.
Энэхүү гэрээ нь үйлчилгээтэй холбоотой та болон бидний хоорондох бүрэн ойлголцол бөгөөд энэхүү гэрээнд ороогүй аливаа төлөөлөл, баталгаа буюу үүрэг хариуцлагад тулгуурлан энэхүү гэрээнд итгэлтэй бус эвсэл аргагүй байдлын улмаас ороогүй болгохыг та хүлээн зөвшөөрч байна.
20. Захирах хууль, шүүх
Энэ Гэрээг байгуулах, тайлбарлах, гүйцэтгэх болон үүнээс үүдэн, үүнтэй холбоотой үүсэх бүх маргаан эсвэл нэхэмжлэл (үүнд гэрээн бус маргаан эсвэл нэхэмжлэл багтана) нь Хонконгийн хуульд захирагдах ба тус хуулийн дагуу зохиогдсон болно. Зохих хуульд өөрөөр заагаагүй л бол хоёр тал хоёулаа Хонконгийн шүүх энэ Гэрээ эсвэл түүнтэй холбоотойгоор үүссэн бүх маргаан, нэхэмжлэл, шүүхийн үйл ажиллагаа эсвэл хэргийг сонсож, шийдэх онцгой шүүхийн эрхтэй байхыг зөвшөөрнө. Хэдий тийм ч энэ нь биднийг Хонконгоос гадуур хэрэг үүсгэхэд нөлөөлөхгүй.
21. Бидэнтэй холбоо барих
Хэрэв танд энэ гэрээний талаар ямар нэг асуулт байвал дараах мэдээллийг ашиглан бидэнтэй холбогдоно уу:
Э-мэйл: бидэнтэй холбогдоно уу (https://consumer.huawei.com/ en/support/cloudservice/ feedback?product=AppGallery&language=mn)